| | USD/MNT 0₮

Их дэлгүүрийн зургаан давхарт их хэмжээний гал гарлаа

Яг одоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Их дэлгүүрийн зургаан давхрын дээврээс эхэлсэн их хэмжээний гал түймэр гарсан байна. Одоогоор гал түймэр унтраахаар хоёр ангийн гурван тасаг ирсэн ажиллаж байна.

Гал түймэр гарсан даруйд дэлгүүр дотор байгаа хүмүүсийг яаралтай гарахыг шаардсан байна. Гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй бөгөөд их талбай хамарч шатаж байгаа харагдана.

Хүмүүсийн мэдээлж буйгаар газ дэлбэрсэн байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүй гэдгийг онцгой байдлын албанаас мэдээлж байна. 

Их дэлгүүрийн 5-6 давхарт аж ахуй нэгж болон худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүс байдаг юм байна. 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Их дэлгүүрийн зургаан давхрын дээврээс эхэлсэн их хэмжээний гал түймэр гарсан байна. Одоогоор гал түймэр унтраахаар хоёр ангийн гурван тасаг ирсэн ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.