| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Энэтхэгээс ирсэн иргэдийн давтан шинжилгээнд халдвар илэрсэнгүй, харин дөрвөн хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

Манай улстай хөрш ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж, ялангуяа хил залгаа Тува улсад халдвар их бүртгэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхааруулж сэрэмжлүүлж байна. 

Өчигдрийн байдлаар 59 хүн ажиглалтаас гарч, 1000 гаруй иргэн одоогоор ажиглалтад байна. Манай улсын хувьд иргэд амны хаалтаа зүүхгүй байна, урин дулааны улиралд амны хаалт зүүхгүй байгаа талаарх мэдээллийг иргэд өгч байна. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүх нь энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх найдвартай арга хэрэгсэл гэдгийг онцлон хэлж зөвлөж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийтдээ 217 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд халдвар илрээгүй. Ажиглах байранд байгаа 185 хүнд давтан шинжилгээ хийхэд илрээгүй. Ихэнх нь Энэтхэгээс ирсэн хүмүүс байна. Тандалтын зорилгоор 3 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочид халдвар илрээгүй. Харин дөрвөн хүн эдгэж, дараагийн шат руу шилжлээ. Батлагдсан тохиолдол 193 бол 75 хүн эмчлэгдэж гарлаа.

Тандалт судалгаа, шинжилгээ, хяналт үргэлжилж байна" гэлээ. 

 

Өчигдрийн байдлаар нийтдээ 217 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд халдвар илрээгүй. Ажиглах байранд байгаа 185 хүнд давтан шинжилгээ хийхэд илрээгүй. Ихэнх нь Энэтхэгээс ирсэн хүмүүс байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.