| | USD/MNT 0₮

Тормоз нь ажиллагаагүй болсноос үүдэж том машин ноцтой осол гаргаж 13 машин мөргөжээ

Хан-Уул дүүргийн 14 хороо буюу Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо орчимд өчигдөр цемент ачиж явсан ачааны машин осол гаргаж, 13 машин мөргөжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Цемент ачиж явсан "Шаланз" маркийн машины тормоз ажиллагаагүй болсны улмаас 13 машин, шалган нэвтрүүлэх пост мөргөж осолдсон.

Ослын дуудлага 13.46 цагийн минутад ирсэн. Ослын улмаас ачааны машин хоёр хуваагдаж, хоёр хүн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хүний амь эрсдээгүй. Дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 дугаар ангийн найман алба хаагч, хоёр машинтай ажилласан” гэв.

Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Замын постыг дайрсан бөгөөд азаар тэр дотор хүн байгаагүй байсан юм байна. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо жолооч нарыг болгоомжтой байхаас гадна техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж байж хөдөлгөөнд оролцохыг уриалж зөвлөж байна. 

 

Хан-Уул дүүргийн 14 хороо буюу Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо орчимд өчигдөр цемент ачиж явсан ачааны машин осол гаргаж, 13 машин мөргөжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.