| | USD/MNT 0₮

Энэ сард тусгай үүргийн нислэгүүд 2000 гаруй иргэнээ авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөсөн байгаа. Сидней хотоос иргэдээ татаж авахаар манай улсын МИАТ-ийн онгоц анх удаа тив далай алгасч тус улсад өчигдөр шөнө очсон байгаа. Өнөөдөр иргэдээ аваад маргааш гэхэд эх орорндоо ирэх юм.

Ингээд энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийг танилцуулж байна. 

Тодруулбал, 

Зургадугаар сарын 8-нд Австрали,

Зургадугаар сарын 10-нд Казакстан,

Зургадугаар сарын 11-нд Токио,

Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,

Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),

Зургадугаар сарын 18-нд Сөүл

Зургадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэх юм.

Тиймээс эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албаныхан анхаарууллаа. Үүнд,

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.