| | USD/MNT 0₮

МИАТ-ийн онгоц анх удаагаа Австрали улсад газардаж, иргэдээ авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатар, энэ сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн. 

Сидней хот руу иргэдээ авахаар манай МИАТ-ын багийнхан өнөөдөр нисэх гэж байна. Анх удаа тив далай алгасаад Австралид анх удаа манай онгоц газадах гэж байгаа нь энэ юм. 

Австралиас нисээд замдаа Филлипин улсад ирж онгоцоо цэнэглэхдээ, тэндээс 38 иргэнээ аваад, нийтдээ 270 зорчигч тээвэрлээд даваа гарагт ирнэ. Онгоц хүрэлцээгүй ч ийнхүү МИАТ-ийн гурван том онгоц ээлж дараалан тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татаж авчирсаар байна. 

Монгол Улс чадлынхаа хэрээр гадаадад гацсан хүнд хэцүү нөхцөлд орсон иргэдээ шат дараалалтайгаар авчирч байгаа гэдгийг ард иргэд ойлгох ёстой. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүн бүрийг авч ирэхийг зорьж байгаа ч боломж бололцоо нөөц нь бас болохгүй байна гэдгийг албаныхан хэлж байгаа. Төр засаг нь муу хэлүүлээд чичлүүлсэн ч гадаадад байгаа иргэдээ "чирэхээ" л бодож байгаа юм. Энэ сард 2000 гаруй иргэнээ авчрах ч цаашид авчирна гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдэгдлээ. 

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатар, энэ сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.