| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Хоёр оюутны давтан шинжилгээнд халдвар илэрч, нийт тохиолдол 193 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Манай улсын хувьд өчигдөр 5 хүн хяналтад орсон, 252 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 1280 хүн ажиглалтад байгаа.  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 5-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Зооноз өвчин судлалийн төвийн болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид  нийтдээ 255 хүн шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнд коронвирус илрээгүй.

Тавдугаар сарын 28-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Өнөөдөр нэг оюутан эдгэрч гарч байна. Энэ оюутан 22 настай бөгөөд 23 хоног эмчилгээ хийлгээд гарлаа. Ингээд нийт тохиолдол 193 боллоо, 71 хүн эмчлэгдээд гарлаа. Биеийн байдал нь 108 хүн хөнгөн, хүндэвтэр 14 өвчтөн байна.  Нийт 8-16 насны нэг хүүхэд, гурван жирэмсэн эмэгтэй байна" гэлээ. 

Тавдугаар сарын 28-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.