| | USD/MNT 0₮

Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн анхааралд

Энэ сард 2000 гаруй иргэнээ тусгай үүргийн онгоцоор авахаар болсон талаар УОК-ийн Шуурхай штабаас мэдээлсэн билээ.

Ингээд эх орондоо ирэх иргэдэд хандаж анхааруулахад дараах шаардлагыг хангахыг зөвлөж байна. 

 Үүнд:

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.
Энэ сард 2000 гаруй иргэнээ тусгай үүргийн онгоцоор авахаар болсон талаар УОК-ийн Шуурхай штабаас мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.