| | USD/MNT 0₮

“Жаст”-ын Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ

“Жаст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Алтжин" группийн захирал Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд болохоор товлогджээ.

Хэргийг сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 05-нд Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байгаа.

Харин анхан шатны шүүхийн уг шийдвэрийг Ш.Батхүү эсэргүүцэн гомдол гаргасан байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсныг Ш.Батхүү үндэслэлгүй гэж үзэн Дээд шүүхэд хандаад байгаа бөгөөд ийнхүү өнөөдөр гомдлыг нь хэлэлцэхээр болжээ.

 

О.Гал

 

 

“Жаст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Алтжин" группийн захирал Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд болохоор товлогджээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.