| | USD/MNT 0₮

Казахстан, Киргиз, Узбекстанд байгаа иргэдээ энэ сарын 10-нд авна

Энэ сард манай улс тусгай үүргийн онгоцоор гадаадаас 2000 иргэнээ татаж авахаар төлөвлөсөн байгаа. Эхний нислэг маргааш Австрали улс руу ниснэ.

Дараа нь буюу энэ сарын 10-ны өглөөний 08.00 цагт Нурсултан руу ниснэ, зөвшөөрөл авсан.  Энэ нислэгээр зөвхөн Казахстан  Киргиз, Узбекстан зэрэг улсад байгаа иргэдийг татаж авахаар төлөвлөж байна. 

Түүний дараа Токио хот руу ниснэ. Буцах хүсэлтэй иргэдийн тоо 1400 шахсан байна. Олон оюутан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй зургаан иргэн байгаа аж.  Энэ нислэгийг зургадугаар сарын 11-ний өдөр хийнэ. 

Энэтхэгээс 230 орчим ламхай нарыг татаж авах хэрэгтэй байгаа. Засгийн газраас эдгээр хүүхдүүдийн тусгаарлах зардлыг даахаар болсон. Энэ сарын 12-ны өдөр хийх энэ нислэгээр зөвхөн ламхай нарыг авчрахгүй. Замд нь Лаост буулгаж, нутаг буцах хүсэлтэй байгаа 13 иргэнийг авчрахаар болжээ. 

Дараа нь буюу энэ сарын 10-ны өглөөний 08.00 цагт Нурсултан руу ниснэ, зөвшөөрөл авсан. Энэ нислэгээр зөвхөн Казахстан Киргиз, Узбекстан зэрэг улсад байгаа иргэдийг татаж авахаар төлөвлөж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.