| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Усны ослоор 13 хүн амиа алдсаны тав нь бага насны хүүхэд байна

Урин дулааны улиралд усанд хүмүүс унаж осолдох золгүй хэргүүд гардаг билээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол гарч, 13 хүн амь насаа алджээ.

Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд аж. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүджээ.

Иймд амралтын өдрүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол гарч, 13 хүн амь насаа алджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.