| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Давтан шинжилгээгээр таван хүнд халдвар илэрсний нэг нь орос жолооч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1530 хүн ажиглалтад байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 2016 оронд коронавирусийн халдвар тархаж,  6.6 сая хүн өвчилж, 392 мянган хүн нас баржээ.  Одоогоор 3 сая эмчлэгдэж байгаа бол мөн тооны хүн эмнэлгээс гарчээ. Сүүлийн 24 цагт 120 гаруй мянган шинээр өвчилж, 15 мянган хүн нас баржээ. 

ОХУ-д 24 цагийн дотор 8831 хүн шинээ халдвар авсан. Мөн манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Чити, Тувад 39-138  тохиолдлоор нэмэгдсэн. Манай улсад 12 хүн ажиглалтад шинээр орж, 288 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж, 5000 гаруй хүнд ажиглалт, шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй байна. Гадаадаас 9 иргэн утасдаж, коронавирусийн талаар зөвлөгөө авчээ. Иргэдээс хүмүүс амны хаалт зүүх нь суларлаа гэдгийг анхааруулсан. 

Тиймээс иргэд амны хаалтаа зүүх хэрэгтэй байна. Манай хил залгаа олон оронд өвчлөл нэмэгдэж байгаа. Төдийлөн амны хаалт хэрэглэдэггүй байсан Англид хүртэл маск зүүхийг шаардаж эхэлсэн байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид 715 хүнд хийсэн шинжилгээнээс 710 хүний хариу сөрөг гарлаа. Таван хүнээс коронавирус халдвар илэрлээ. ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрлээ.

Өнөөдрөөс түүнийг ХӨСҮТ рүү татаж авчирч, эмчилгээг эхлэхээр болсон. Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 80 хувь нь хойд хилээр орж ирж байгаа. Тиймээс хойд хөрштэй хил залгаа аймгуудын иргэд анхааралтай байх хэрэгтэй. Өнөөдөр 5 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн. Өвчилсөн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо ХӨСҮТ-д 120 хүн эмчлүүлж байна. Эдгэрч гарсан 5 хүний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насныхан байна" гэлээ.  

Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид 715 хүнд хийсэн шинжилгээнээс 710 хүний хариу сөрөг гарлаа. Таван хүнээс коронавирус халдвар илэрлээ. ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.