| | USD/MNT 0₮

НОМЫН БАЯР ЦАХИМ БОЛОН УЛАМЖЛАЛТ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАЖ БАЙНА

Жил бүрийн хавар болон намрын улиралд Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байгаа. Зохион байгуулагчдын зүгээс Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.

Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” төвд эхэллээ. Уг номын баяр гурван өдөр үргэлжилнэ. 

Баярт оролцох зохиолч, уншигчид амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм.

Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж. 

 

 

Жил бүрийн хавар болон намрын улиралд Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байгаа. Зохион байгуулагчдын зүгээс Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.