| | USD/MNT 0₮

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд обектийн 23 гал түймрийн дуудлага ирсэн байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөвдүгээр сарын 8-наас  зургаадугаар сарын 10 хүртэл хугацаанд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.

Хөдөлгөөнт эргүүл ажиллах хугацаанд ногоон бүсэд гарсан 120 дуудлагад ажилласан. Үүнээс өнжмөл өвс шатаасан 30, ил задгай гал түлсэн 25,  хог шатаасан 10, гагнуурын очноос гал түймэр гарсан 25 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 3 мянган орчим иргэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Хаврын хуурайшилтын зэрэг харьцангуй багасч байгаа хэдий ч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ирэх амралтын өдрүүдэд огцом халах учир ногоон бүсэд зорчихгүй байх, гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл болон завьт эргүүлийг гаргахаар төлөвлөж байна.

НБОГ-ын ойн хэлтсийн дарга Б.Болортуяа “Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс  гурван  удаагийн Засаг даргын захирамж шийдвэр гарсан байна.

Хаврын хуурайшилтын үед байгаль хамгаалагчдаа мэдээлэл өгөх нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлэх, хог шатаах, өнжмөл шар өвс шатаах, 150 гаруй үйлдлийг илрүүлж 5 мянган гаруй иргэний хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоолоо.

Хөдөлгөөнт эргүүлийг Нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт ажиллуулж хэрэг зөрчлийг илрүүлсэн. Гуравдугаар  сарын 20-ноос 1500 албан хаагч хөдөлгөөнт эргүүлийн ажлыг хийсэн” гэв.

Ирэх амралтын өдрүүдэд огцом халах учир ногоон бүсэд зорчихгүй байх, гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл болон завьт эргүүлийг гаргахаар төлөвлөж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.