| | USD/MNT 0₮

Бурхан багшийн их дүйчин өдөр буян сайн хурааж, нүглийг тэвчиж цагаан хоол идээрэй

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна. Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. 

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.

Хэрэв маанийг 1 удаа уншвал буян 3 дүнчүүр болж арвижна.

Тухайлбал, багш болон өөрийн дээдэс таалал төгссөн өдөр буян үйлдвэл живаа дүнчүүр болно. Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болно. Сар хиртсэн өдөр хийсэн буян живаа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна” гэж Банчин шагжаа ширий номолжээ. Буян үйлдэхдээ тодорхой өдрүүдэд үйлдвэл хэрхэн яаж өсөн үржих талаар энэ мэт сургасан байна.

Эл өдөр хүн төрөлхтөн буян сайн хурааж, цагаан хоол идэж мацаг барихаас гадна бурхан тахилдаа мандал өргөж, эхийнхээ ачийг санаж, тус хүргэж өнгөрүүлдэг уламжлалтай юм. 

 

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.