| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Халдвартай иргэдээс 21 нь эдгэрч дараагийн шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийтдээ 469 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрлээ. Энэ хүн Москва Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Ингэснээр манайд батлагдсан тохиолдол 186 болов. Хэдийгээр тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч тэдгээрийн хавьтлууд эмч, эмнэлгийн хяналтанд бүрэн байгаа. 

Өнөөдөр сайн мэдээтэй байна. ХӨСҮТ-ээс 21 хүн эдгэрч дараагийн сувилалын хяналтанд шилжлээ. Үүнээс ес нь оюутан байна. Бусад нь тэнд ажил үүрэг гүйцэтгэж яваад ирсэн хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар манай төвд 157 хүн байна. Ингээд эмнэлгээс 65 хүн гарсан байгаагаас 35 нь гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын хугацаа бүрэн дууссан 15 хүн гадуур нийгмийн харилцаанд гарлаа.

Эмчилгээний хугацааг тооцвол 21-30 хоногийн хугацаанд эмчлэгдээд гарлаа. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнээ хяналтанд байлгаж ажиглаж байгаа. 

Мөн Орхон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэдэд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор 45 жолоочоос халдвар илрээгүй. Энэ сард тусгай үүргийн онгоцоор татаж авах иргэдийнхээ бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ. 

Өнөөдөр сайн мэдээтэй байна. ХӨСҮТ-ээс 21 хүн эдгэрч дараагийн сувилалын хяналтанд шилжлээ. Үүнээс ес нь оюутан байна. Бусад нь тэнд ажил үүрэг гүйцэтгэж яваад ирсэн хүмүүс байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.