| | USD/MNT 0₮

Маргааш бүх нийтийн амралтын өдөр

Энэ жил их дүйчин өдөр зургаадугаар сарын 5-ны баасан гарагт тохиож байна.

Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багшийн их дүйчэн өдөр хэмээдэг.

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээрээ тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Монгол Улсад 1990 оноос хойш дүйчин өдрийг тэмдэглэх болсон.

Харин өнгөрсөн жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан.

 
Харин өнгөрсөн жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.