| | USD/MNT 0₮

Гурван сартай хүүхдээ тэвэрч өндрөөс үсэрсэн эмэгтэй СЭМҮТ-ийн эмчийн хяналтад байжээ

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зургаан давхраас 37 настай эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.

Энэхүү харамсалтай хэрэгт ах дүү хоёрыг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, аргагүй эрхэнд амиа хорлосон байх гэх мэдээлэл гарсан юм. 

Тэгвэл талийгаач сэтгэцийн хувьд эрүүл бус нэгэн байсан бөгөөд СЭМҮТ-ийн эмчийн хяналтанд байсан гэх мэдээлэл байна.

Хэрэг гардаг өдөр тэрээр дэлгүүрээс архи авсан бичлэг камерт үлджээ. Мөн хоёр хуудас бүхий гэрээслэл бичиж үлдээхдээ ар гэрийнхэнд гомдсон, ийм үйлдэл хийж байгаад уучлаарай гэсэн утга бүхий зүйл бичжээ. 

Талийгаачийн уг гэрээслэлийг хэргийн газраас албаныхан хураан авч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлэн шинжлүүлж байгаа аж. Мөн хэргийн газраас 0.33 хэмжээтэй архины шилийг хураан авч, хавтаст хэрэгт бүртгэжээ. Талийгаач тухайн өдөр их айж сандарсан түгшсэн байдалтай харагдсан талаар гэрчүүд цагдаад мэдүүлэг өгчээ. 

 

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зургаан давхраас 37 настай эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.