| | USD/MNT 0₮

Маргаашнаас эхэлж зуслангийн чиглэлд автобус явж эхэлнэ

Энэ сарын 05-наас буюу маргаашнаас эхэлж зуслангийн гурван чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ. Зуслангийн чиглэлийн автобус нь Тэнгис кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна.

Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.

Зуслангийн чиглэлд жил бүрийн 15-наас нийтийн тээвэр үйлчилж эхэлдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эрт амарсантай холбоотойгоор айлууд харьцангуй эрт зусландаа гарч байгаа. Тиймээс зуслангийн чиглэлд зургадугаар сарын 5-наас буюу маргаашнаас нийтийн тээврээр үйлчлэхээр боллоо.

 

 

Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.