| | USD/MNT 0₮

“ЖИ ТАЙМ” СҮЛЖЭЭНИЙ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХЭД ХЯНАГДАХ ХУГАЦААГ 30 ХОНОГООР СУНГАВ

11.398 иргэнд 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Тодруулбал, Нийслэлийн  прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох  201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  өнгөрсөн сарын 13-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Тус 586  хавтастай эрүүгийн хэргийг шүүгч уншиж танилцах шаардлагатай байгаа тул  Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгалаа.

Тус 586 хавтастай эрүүгийн хэргийг шүүгч уншиж танилцах шаардлагатай байгаа тул Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.