| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:ӨЧИГДӨР 374 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД БҮГД ХАЛДВАРГҮЙ ГАРЛАА

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдөр шинээр 20 хүнээр эмнэлгийн ажиглалтад байна. Одоогоор 1812 хүн тусгаарлалтад байна.

Архаг хууч өвчтэй 116 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа юм. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд таван мянга гаруй иргэнд тандалт хийсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид коронавирус илрээгүй.

Нийт 185 тохиолдлоос 44 хүн эдгэж, тусгаарлалтад байна. Эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, 118 хүн хөнгөн, 23 хүн хүндэвтэр байгаа бөгөөд дунджаар 30-40 хоног эмчлэгдэж байна. Насны хувьд 5-80 настай хүмүүс коронавирус туссан байна. Эмнэлзүйн шинж тэмдэг гэвэл халуурах, хамар битүүрэх, хоолонд дургүй болох, сульдах гэх мэт шинж тэмдэг илэрч байна" гэлээ. 

Өчигдөр нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.