| | USD/MNT 0₮

Цэргийн пулимётын 150-200 ширхэг дарь цэнэгтэй сумны хошууг илрүүлж, аюулгүй болгожээ

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон хайгуулын бүлэг, бусад ажлын хэсгүүдтэй хамтран ажиллаж, Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Өгөөмөр” гэх газарт 3276 га талбайгаас 13 нэр төрлийн 176 ширхэг цэргийн зориулалттай тэсэрч дэлбэрэх сум хэрэгсэлийг илрүүлж, аюулгүй болгох ажиллагааг журмын дагуу гүйцэтгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дээрх явган цэргийн байлдааны машины 30 мм-ийн пулимётын БЗТ загвар /БМП-2 орос нэршил/-ын хуяг нэвтлэгч, шатаагч зориулалттай хоёр ширхэг сум нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн ажлын хүрээнд 2019 оны 08 дугаар сард Монгол улс, Оросын Холбооны улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2019” байлдааны хээрийн сургуулилтын үед ашиглагдаж байжээ.

Харин бусад тэсэрч дэлбэрэх зүйлс, галт хэрэглэл нь 1980-1990 онд тухайн газар нутагт Зөвлөлтийн цэргийн анги байрлаж байх үед ашиглагдаж байжээ.

Хойшлуулшгүй ажиллагааны явцад Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн мэргэжилтнүүд тогтоосон заавар, журмын дагуу аюулгүй болголоо.

Одоогийн байдлаар цагдаагийн газрын алба хаагчид Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар байгуулсан Хайгуулын бүлэг болон аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэгтэй хамтран арга хэмжээг үргэлжлүүлэн явуулж, мөн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явган цэргийн пулимётын 150-200 ширхэг дарь цэнэгтэй сумны хошууг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Цагдаагийн газрын алба хаагчид байлдааны тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл олдсон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулж, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн алба хаагч нартай хамтран цэргийн анги, нэгтгэлүүд өмнө нь байрлаж байсан болон байлдааны хээрийн сургууль явагдаж байсан газар оронд хайгуулын арга хэмжээг үргэлжлүүлэн явуулж байна.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон хайгуулын бүлэг, бусад ажлын хэсгүүдтэй хамтран ажиллаж, Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Өгөөмөр” гэх газарт 3276 га талбайгаас 13 нэр төрлийн 176 ширхэг цэргийн зориулалттай тэсэрч дэлбэрэх сум хэрэгсэлийг илрүүлж, аюулгүй болгох ажиллагааг журмын дагуу гүйцэтгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.