| | USD/MNT 0₮

Энэ сард авчрах иргэдийг хүлээж авах бэлтгэлээ базааж байна гэв

Энэ зургадугаар сард тусгай үүргийн онгоцоор гаднаас манай улс 2000 гаруй иргэнээ татаж авна. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Улсын хэмжээнд өссөн дүнгээр 8491 иргэн тусгаарлан ажиглалтад орсон бол өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 1792 иргэн байна.  128 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

Гэрийн тусгаарлалтад 3843 иргэн байна. 114 өрхийн эмнэлэг тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Нийтдээ 15300 гаруй шинжилгээг хийсэн байна. Энэ зургадугаар сард 2000 орчим иргэд ирнэ.

Энэ иргэдийг хүлээж авах, тусгаарлах байрууд,  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдал, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Цэргийн төв эмнэлгийг чөлөөлж хүлээж авна" гэлээ. 

Улсын хэмжээнд өссөн дүнгээр 8491 иргэн тусгаарлан ажиглалтад орсон бол өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 1792 иргэн байна. 128 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.