| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдөр 212 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу халдваргүй гарсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

Манай улстай хил залгаа улс орнуудад халдвар их тархаж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. 

Дэлхийд АНУ, Бриазил, ОХУ халдварын тоогоороо тэргүүлж байна. 

Манайд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Тусгаарлан ажиглах байранд 1700 гаруй иргэн байна. Жирэмсэн эмэгтэй, тав хүртэлх насны хүүхэд болон багтраа харшилтай, хорт хавдартай иргэд тусгаарлалтад байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар 128 эмч, эмнэлгийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа хүмүүс тусгаарлалтын хугацаа дууссан ч эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиглалтад байх саналыг гаргажээ. Гэрийн тусгаарлалтад нийтдээ 3843 иргэнийг хяналтад авсан. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 212 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан гурван сорьцонд халдвар илрээгүй. Станбул хотоос ирсэн иргэдийн давтан шинжилгээ авсан. Энэ зоригчдоосоо халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илрээгүй. 

Манайд нийт 185 батлагдсан тохиолдол байгаа. Хүйсийн хувьд ихэвчлэн эрэгтэйчүүд байна. Батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнуудын дунд өвчлөл байна. Илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдэг гэвэл халуурах, амьсгал давчдах, ядрах сульдах, хамар битүүрэх, халуурах гэх мэт. Гэхдээ манайд бол хөнгөн балархай хэлбэрээр илэрч байна.

Эдгэрсэн 44 хүний хувьд Халдвартаас гараад 14 хоног Энхсаран сувилалд шилждэг. Гэрийн ажиглалтад 14 хүн байна. Сувилалаас гарсны дараа гэрийн ажиглалтад байхад нь ч шинжилгээ авч байгаа. Тэгээд нийгмийн харилцаанд оруулж байгаа" гэлээ. 

 

Батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнуудын дунд өвчлөл байна. Илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдэг гэвэл халуурах, амьсгал давчдах, ядрах сульдах, хамар битүүрэх, халуурах гэх мэт. Гэхдээ манайд бол хөнгөн балархай хэлбэрээр илэрч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.