| | USD/MNT 0₮

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цагдаагийн хамгаалалт гарчээ

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох газарт хүүхдүүд тоглож байгаад дөрвөн хүүхэд цүнхээл усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Дээрх харамсалтай осолтой холбогдуулан мөн өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу баярын өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цагдаагийн хамгаалалт гарсан байгаа ажээ.

Тодруулбал, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт гаргажээ. Хэдий эцэг эх, хүүхэд залуус цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, спортын талбайд тоглох нь нээлттэй ч ямар нэг арга хэмжээ зохиож, ил задгай хоол унд зарах хориотой байгаа аж.  Иймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 4 хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан хяналт тавин ажиллаж байна. 

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цагдаагийн баг бүрэлдэхүүн гарсан ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.