| | USD/MNT 0₮

Өнөөдөр Олимпийн аварга Н.Түвшинбаярын төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр олимпийн анхны аварга, хос медальтан Найдангийн Түвшинбаярын энэ хорвоод мэндэлсэн өдөр. Тэрбээр 36 нас хүрч байна. 

Н.Түвшинбаяр нь 1984 оны энэ Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон төрсөн.

Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н. Түвшинбаяр 2002 онд 16 настайдаа өсвөр бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон түүхтэй.

Аймагтаа Эрдэнэ-Очир багшийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирж "Аварга" дээд сургуулийн босго давж Халиуны Болдбаатарын шавь болсон нь хожмоо Монгол түмнийхээ бахархал болох эхлэлийг тавьжээ.

Монгол зон олны 44 жил хүлээсэн алтан медалийг анхлан эх орондоо авчирсан олимпийн аварга маань Лондонгийн олимпод дахин финалдаж дэлхийн шилдгээ батлан хошой медальтай болсон билээ.

Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр аваргадаа төрсөн өдрийн мэнд хүргэе. 

Дашрамд сонирхуулахад аваргын эхнэрийг Б.Оюунбилэг гэдэг бөгөөд тэднийх дөрвөн хүүхэдтэй. Хоёр жилийн өмнө одонгийн охиноо өлгийдөж авсан билээ. 

Өнөөдөр олимпийн анхны аварга, хос медальтан Найдангийн Түвшинбаярын энэ хорвоод мэндэлсэн өдөр.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.