| | USD/MNT 0₮

Ч.Санжаадамба:Эх дэлхий дээрх бүх эх, үрс амар амгалан байх болтугай

Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамба өөрийн цахим хуудсаараа дамжуулж эх үрсийн баярын мэнд хүргэжээ.

Тэрбээр "Эх үрсийн баярын мэнд хүргэе, Эх дэлхий дээрх бүх эх, үрс амар амгалан байх болтугай" хэмээн гэр бүлийнхээ зургаар мэндчилгээ дэвшүүлжээ.

Аварга Ч.Санжаадамбын гэргийг Б.Солонго гэдэг бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй. Тэднийх нэг хүү, хоёр охинтой аж. 

Дашрамд сонирхуулахад, Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж, нэрээ мөнхөлсөн тэрбээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм.

Түүнийг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг билээ. 

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.