| | USD/MNT 0₮

Солонгос улсад онлайн худалдаанаас халдвар илэрсэн тул онлайнаар худалдаа хийхгүй байхыг анхааруулав

Солонгос улсад гарсан цахим сүлжээний хүргэлттэй холбоотой өвчлөлийн талаар Эрүүл мэндийн яамнаас хэрэглэгч болон онлайн бизнес хийдэг байгууллагууддаа зориулсан зөвлөмжийг гаргажээ. Байгууллага хувь хүн хүргэлтийн үйлчилгээг хийлгэхдээ Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.

Онлайн бизнес хийж буй байгууллагуудын хувьд, Байгууллагууд агуулах саваа цэвэр цэгцтэй байлгах, Бараа бүтээгдэхүүндээ ариутгалын бодисоор халдваргүйтэл хийх, Хүргэлтийн ажилдадаа тусгай зориулалтын хувцас өмсүүлэх, Гар ариутгагчийг байнга хэрэглэх зэрэг зөвлөмжүүдийг хүргэсэн байна. 

Онлайнаар худалдан авалт хийж байгаа иргэдийн хувьд

Амны хаалт зүүж харьцах, бээлий өмсөх, худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ гадна талыг саван, белизнатай усаар угаах, хайрцаг савыг хаях, өвчлөл өндөртэй орноос онлайн худалдаа хийхгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй.

Солонгос улсад онлайн худалдааны хүргэлтээр ажиллаж байсан хүмүүсийн хувцас, хэрэглэл, гутлын улнаас хүртэл коронавирусийн халдвар илэрсэн. Иймд бид бүх сургамжин дээр тулгуурлан сонор сэрэмжтэй байх шаардлагатай байхыг анхааруулав. 

Солонгос улсад онлайн худалдааны хүргэлтээр ажиллаж байсан хүмүүсийн хувцас, хэрэглэл, гутлын улнаас хүртэл коронавирусийн халдвар илэрсэн. Иймд бид бүх сургамжин дээр тулгуурлан сонор сэрэмжтэй байх шаардлагатай байхыг анхааруулав.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.