| | USD/MNT 0₮

Машинаараа ухарч байгаад 11 сартай хүүхэд мөргөж амийг нь хохироожээ

Зам тээврийн ослоор 11 сартай хүүхэд амиа алдав. Тодруулбал, өчигдөр оройн 18.00 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын дөрөвдүгээр багийн нутагт жолооч У нь хашаан дотроо Истана маркийн автомашинаа ухрааж байгаад бага насны хүүг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гаргажээ.  

Хоёрхон хоногийн өмнө  жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шон мөргөж 3 болон 5 настай хүүхдүүд цонхоор шидэгдэн маш хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдэж байсан. Хүүхдүүдийн бие маш хүнд байна. 

Энэ мэтчилэн томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдүүд амь насаараа хохирсоор байна. Тиймээс жолооч та машинаа асаахаасаа өмнө тойроод шалгахад ганцхан хором л болно. Дахин ийм харамсалтай явдал гаргахгүйн тулд хүн бүр хичээж, анхаарал болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Дорнод аймгийн Баяндун сумын дөрөвдүгээр багийн нутагт жолооч У нь хашаан дотроо Истана маркийн автомашинаа ухрааж байгаад бага насны хүүг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.