| | USD/MNT 0₮

Хүүхэд бүхэн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байг ээ

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр тохиож байна. Энэ өдөр хүүхэд багачууддаа баярлуулсан эцэг эхчүүдийн 

парк болон төв талбайгаар бүлтийтэл гоёсон үрсээ дагуулж баярлуулдаг уламжлалтай. Гэвч өнөө жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж гэр гэртээ хүүхдүүдээ баярлуулахыг холбогдох байгууллагуудаас хүсч, зөвлөж буй. Тиймээс хүүхдүүддээ дагуулж айл хэсэхгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байх ёстой юм. 

Бидний амьдралыг үр хүүхэд л гэрэл гэгээтэй болгож, инээд хөөр бэлэглэж байдаг. Тэгвэл бид тэдгээр аз жаргал бэлэглэгчдэд юугаар тусалж чадах вэ.

Энэ асуултанд эцэг, эхчүүд янз бүрээр хариулах байх. Гэхдээ тэднийг инээлгэж, баясгах нь хамгийн чухал санагддаг. Тиймээс зургадугаар сарын 1-ний энэ өдрийг бусад бүхий л өдрүүдээс илүү үр дүнтэйгээр ашиглах нь зөв.

Эцэг эхчүүд энхрий бяцхан үрсдээ дурсамж үлдээж аз жаргал бэлэглэж, аз жаргалыг мэдрүүлэх ёстой юм. 

Монголын хүүхэд бүрийн хамгийн дуртай баяр юу вэ гэж асуувал ихэнх нь “хүүхдийн баяр” гэж хэлэх байх. Учир нь энэ өдөр тэдэнд аав, ээжтэйгээ зугаалах, тоглох, амттан идэх боломж олддог юм. Тиймээс эцэг, эхчүүд минь энэ өдрийг хүүхэддээ зарцуулаарай.

Өнөөдөр дэлхий даяар аз жаргал бэлэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Тэд өнөөдөр л хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр шинэхэн гоёлоо өмсч, гэртээ гэгээ татуулан баярлаж байгаа байх. Энэ ертөнцийн хамгийн сайхан баяр бол хүүхдийн баяр юм. Хүүхэд баярлаж байгаа учраас энэ ертөнцөөс гэрэл гэгээ цацарч байна.

Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй, хүүхэд багачууд та нартаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэж байна.  Өнөөдөр та бүгдийн эрхийг хамгаалах өдөр, Өнөөдөр та бүгд хүслээ биелүүлэх өдөр. Аз жаргал эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхийг дүү нартаа хүсье.

Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй, хүүхэд багачууд та нартаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэж байна. Өнөөдөр та бүгдийн эрхийг хамгаалах өдөр, Өнөөдөр та бүгд хүслээ биелүүлэх өдөр. Аз жаргал эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхийг дүү нартаа хүсье.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.