| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн оюутнуудын 6-гийнх нь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ "2020 оны тавдугаар сарын 31-нд ХӨСҮТ-ийн төв лабораториуд болон Дархан-Уул аймгийн лабораторид нийтдээ 371 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 365 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тэдгээр хүмүүс бол ОХУ-аас 2020 оны тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн оюутнуудын давтан шинжилгээ эерэг гарсан. Нийтдээ 18-19 хоногийн дараа уг вирус илэрч байгаа нь маш осолтой юм. Иймд 21 хоногийн тусгаарлалт маш зөв байсныг харуулж байна" хэмээн онцолсон юм.

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн оюутнуудын 6-гийнх нь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.