| | USD/MNT 0₮

Богд суманд жирэмсэн эмэгтэйд яаралтай хагалгаа хийж амийг аварчээ

 

Баянхонгор аймгийн Богд сумын эмнэлэгт 30 настай С.У нь умайн гадуурх жирэмсэлт болж маш их өвдөлттэй шокын байдалтай аравдугаар сарын 31-нд яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн иржээ.

Ингээд А.Цэцэгбадам эмчээр ахлуулсан сум дундын эмнэлгийн эмч сувилагчид умайн гадуурх жирэмслэлт гэж оношлон өвчтний амь насанд эрсдэл үүсээд байгаа тухайд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү яаралтай дуудлага өгсөн байна. Аймгийн НЭ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Б.Мөнхжаргалаар ахлуулсан хагалгааны баг тухайн өдрийн 18:00 цагт Богд суманд очиж цаг алдалгүй хагалгааг шууд эхлүүлсэнээр өвчтний амь насыг аварчээ.

Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Б.Мөнхжаргалаар ахлуулсан хагалгааны багт унтуулгын их эмч П.Ариунаа, Эмэгтэйчүүдийн их эмч Өлзиймаа, унтуулгын сувилагч Мөнхзул, мэс заслын сувилагч Б.Мөнхжаргал, жолооч Гэндэнсүрэн нар багтсан байна.

Эрдэнэт хүний амь насыг аварсан тус хагалгааны багийнханд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

 

Учир нь тэрээр тухайн үед Богд суманд ажиллаж таарсан бөгөөд богино хугацаанд яаралтай арга хэмжээг шуурхай авч ажилласан Баянхонгор аймгийн эмч мэргэжилтнүүдийн чадвар чансааг өндрөөр үнэлж байсан юм.

Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Б.Мөнхжаргалаар ахлуулсан хагалгааны багт унтуулгын их эмч П.Ариунаа, Эмэгтэйчүүдийн их эмч Өлзиймаа, унтуулгын сувилагч Мөнхзул, мэс заслын сувилагч Б.Мөнхжаргал, жолооч Гэндэнсүрэн нар багтсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.