| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж охинтой боллоо

Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй өчигдөр амаржиж охинтой болжээ.

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Алтанцэцэг, Б.Цогтбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Б.Цэрэнтогтох, сувилагч Н.Дашмаа, хагалгааны сувилагч н.Өлзийтогтох, асрагч Р.Сэлэнгэ, нярайн эмч Д.Пүрэвсүрэн, сувилагч Б.Эрдэнэтуул болон тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч Х.Насанхүү, сувилагч Я.Урандэлгэр, асрагч Ж.Мягмартуяа, ариутгагч Ч.Отгонтуяа, Г.Энхжаргал, Ю.Энхцэцэг, Д.Цолмон үйл ажиллагааны зохион байгуулалт халдвар хамгааллын дэглэмийн арга зүйн зөвлөгч ЭМГ-ын НЭМХ-ийн дарга П.Сэлэнгэ, нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч Д.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй баг кесарево хагалгааг амжилттай хийж эсэн мэнд төрүүлжээ.

Эх, охин хоёрын эрүүл мэнд сайн байна. 

Дашрамд дурдахад,  тавдугаар сарын 13-ны өдөр ажиглалтад байсан 25 настай эмэгтэй  ХӨСҮТ-д амаржиж охинтой болсон билээ. 

Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй өчигдөр амаржиж охинтой болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.