| | USD/MNT 0₮

Тува руу морьтой хил давсан Увсын хоёр иргэнийг тусгаарлажээ

ЭМЯ-наас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. ОХУ-д халдварын тохиолдол их байгаа учраас хил залгаа аймгуудын иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг анхааруулж зөвлөсөөр байгаа. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "ОХУ-ын Эрхүү мужид халдвар нэмэгдсэн эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна. Увс аймгийн хоёр иргэн морьтой хил давж ОХУ-ын Тува улс руу гараад буцаж орж ирэхдээ баривчлагдсан.

Тэднийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байгаа. Одоогоор вирус илрээгүй байна" гэлээ. 

Тува улс руу манай улсын хоёр иргэн морьтой хил давчихаад буцаж иржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.