| | USD/MNT 0₮

“ИХ МЭДЭХ ЛАВЛАХ 1900-1559” УТАСНААС ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ АСУУГААРАЙ

“Дархан Комфорт Цогцолбор” ХХК-ний "1900-1559” мэдээллийн лавлах нь мэдээллийн зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, төгөлдөршлийг нэвтрүүлэх, харилцаа холбооны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор энэ онд байгуулагдсан.

Бид газар зүйн байршил үл хамааран монгол орны өнцөг булан бүр, гадаад  улс орнуудаас өдөр бүр 24 цагийн турш хэрэглэгчиддээ мэдээлэл лавлагааны цогц үйлчилгээ үзүүлж байна.

Үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, цогц программ хангамжийг ашигладаг.

Энэ нь хэрэглэгчдэд мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломж бүрдснээс гадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахад илүү хялбар болж, олон улсын стандартыг хангасан программ хангамж, техник хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн.

Их мэдэх лавлах үйлчилгээний үндэсний болоод олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлэн, мэргэшсэн боловсон хүчин, мэдээлэл лавлагааны хамгийн том бодит эх үүсвэртэй нэгдсэн санг бүрдүүлэн ажиллахыг гол зорилгоо болгоод байна.

Түүнчлэн лавлах үйлчилгээнээс гадна “Олсон гээсэн бичиг баримтын нэгдсэн лавлагаа мэдээлэл” үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Дэлхий дахинд мэдээлэл харилцаа холбоо, дижитал эрин зуунд шилжин хамгийн хурдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна.

Энэ өөрчлөлт, шинэчлэлтэнд бид үргэлж бэлэн байж, шинийг санаачлан, лавлах үйлчилгээ, энтертэйнмент, сошиал контент, интернэт болон дата үйлчилгээрээ дамжуулан хэрэглэгчиддээ илүү өргөн боломж олгохын төлөө зорин ажиллах болно.

“Дархан Комфорт Цогцолбор” ХХК-ний "1900-1559” мэдээллийн лавлах нь мэдээллийн зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, төгөлдөршлийг нэвтрүүлэх, харилцаа холбооны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор энэ онд байгуулагдсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.