| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр 31 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг хариутай гарлаа

ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.31/ коронавирусийн халдварт тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийт 31 шинжилгээ хийсэн бүгд сөрөг хариутай гарлаа.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочоос коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 169 хүн эмчилгэн хийлгэж, хяналтад байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ирэх долоо хоногт МХЕГ, ХӨСҮТ, цагдаагийн байгууллагын төлөөллүүд явж ажиллана. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шигжилгээг өнөөдөр хийнэ. Үүгээр дараагийн хяналтадаа шилжинэ" гэлээ. 

Өчигдөр 31 иргэнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.