| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Коронавирус нэмж илрээгүй, нэг оюутан эдгэж эмнэлгээс гарлаа

Монгол Улсад коронавирусийн тархалт, тандалт ямар байгаа талаар ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 47 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын найман сорьцод санамсаргүй байдлаар шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Нэг оюутан 48 хоног эмчлэгдсэний эцэст эдгэж өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч, сувилалд шилжлээ.

Манайд нийт 135 хүн эмчлэгдэж байна. Үүний 115 хөнгөн, арван хүн хүнд байдалтай байна. Эмчилгээ хэвийн хийгдэж байна" гэлээ. 

Нэмж халдвар илрээгүй, нэг оюутан эдгэж эмнэлгээс гарч дараагийн шатанд шилжлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.