| | USD/MNT 0₮

Согтуугаар жолоо барьсан аавын балгаар хоёр хүүхэд маш хүнд бэртэв

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дөхөж байгаа энэ өдрүүдэд хүүхэдтэй холбоотой сэтгэл сэрдхийлгэсэн олон хэрэг шил шилээ даран гарлаа. Өчигдөр гэхэд хүүхэдтэй холбоотой хоёр харамсалтай хэрэг гарав.

Тодруулбал, 05 сарын 29-ны өдөр 15:00 цаг орчим СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн Партизан явах замд "Subaru Imprezza" маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шөн мөргөж, мөргөлтийн улмаас онхолдож хамт зорчиж явсан өөрийнх нь 3 болон 5 настай хүүхдүүд нь автомашины цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн осол гаргажээ. 

Ослын улмаас гэмтсэн хоёр хүүхдийг ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биeийн байдал тун хүнд байна.

Ухамсарт хүн та согтуугаар жолоо бүү бариач, өөрийн хайртай үр хүүхдээ гэр бүлээ хайрлан хамгаалахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн Партизан явах замд "Subaru Imprezza" маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шөн мөргөж, мөргөлтийн улмаас онхолдож хамт зорчиж явсан өөрийнх нь 3 болон 5 настай хүүхдүүд нь автомашины цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн осол гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.