| | USD/MNT 0₮

Зургаан давхраас үсэрсэн эх, охин хоёр хоёулаа амиа алджээ

Өчигдөр орой Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны зургаан давхраас эмэгтэй, хүн хүүхдээ тэврээд үсэрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тус дуудлагыг авч хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй У нь өөрийн охин, 3 сартай  Т-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Эх, охин хоёр газар дээрээ нас барсан” гэв.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эл хэрэг гарсан байж болзошгүйг ойр хавийн оршин суугчид, албаныхан хэлсэн юм.

Эх сурвалжийн мэдээллээр нөхөр нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаа дээр байцаагдаж байх хооронд эхнэр нь гэрээслэл бичиж үлдээгээд хүүхэдтэйгээ хамт цонхоор үсэрсэн гэнэ. Талийгаач эмэгтэйн хувьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж, хамгаалалтад авахыг хүсдэг байжээ. 

Эл хэрэгт хоёр эрэгтэйг сэжиглэн, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Гурван сартай охиноо тэврээд зургаан давхраас үсэрсэн эмэгтэй эмнэлгийн тусламж авсан ч амиа алджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.