| | USD/MNT 0₮

СХД-т горилж яваа яллагдагч Х.Бат-Ялалтын шүүх хурал гурав дахь удаагаа хойшлогдлоо

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шүүх хурал  2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилсон талаар бид өмнө мэдээлсэн. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 22-ны 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Гэвч энэхүү өдөр яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирээгүй аж. Иймд өнөөдөр шүүх хуралдахаар товлогдсон ч дахин хойшлогдлоо. Учир нь Х.Бат-Ялалт шинэ өмгөөлөгч авсан нь хэргийн материалтай танилцаагүй аж. Ингээд түүний шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшлуулжээ.

Х.Бат-Ялалтыг өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнө Л.Эрдэнэчимэгийг дарамталж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байгаа юм. Мөн тэрбээр СХД-ээс нэр дэвшихээр горилж явна.

СХД-т горилж яваа яллагдагч Х.Бат-Ялалтын шүүх хурал гурав дахь удаагаа хойшлогдлоо
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.