| | USD/MNT 0₮

ЭМЯ:Хүүхдийн баяраар хүүхдүүдээ дагуулж айл хэсэхгүй байхыг зөвлөж байна

Эх, үрсийн баярын өдөр хоёр хоногийн дараа болох гэж байна. 

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зөвлөгөөг гаргажээ.

Зөвлөгөөнд:

  • Хүүхэддээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах,
  • Хүүхэддээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин),
  • Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт),
  • Найз нөхөддөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох,
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах,
  • Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх,
  • Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах,
  • Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх зэрэг багтжээ.

 

ЭМЯ-наас хүүхдийн баяртай холбогдуулан зөвлөмж гаргаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.