| | USD/MNT 0₮

Ирэх сард найман удаагийн нислэгээр 2000 гаруй иргэнээ татаж авна гэв

УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Казахстан улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа 1097 иргэдээс 170 орчмыг нь боломжоороо авч ирэх ажлыг зургадугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн зургадугаар сарын 11-нд Япон улсаас иргэдээ татан авахаар бэлтгэл хангаад байна. Япон улс руу хамгийн сүүлд дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоц нисч байсан. Тэнд 1448 иргэн хүсэлтээ гаргаж, хичээл сургууль нь тарсан оюутнуудаас 200 орчмыг авч ирнэ. Япон улсын хувьд онц байдлаа цуцалсан.

Дараагаар нь зургадугаар сарын 15-нд Энэтхэгийн баруун урд байрлах Гоа мужаас ламхай нарыг татан авахаар төлөвлөөд байна.  Уг нислэгийн дараа зургадугаар сарын 17-нд БНСУ-ын Сөүл хот руу зөвхөн транзит зогчигч авах нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Дахин зургадугаар сарын 18-нд БНСУ дахь иргэдээ татан авна. Европын бүсэд байгаа 2382 иргэнээ татан авахаар Франкпурт руу дахин нэг нислэг үйлдэнэ. Бид ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөж байна" гэлээ.

Дараагаар нь зургадугаар сарын 15-нд Энэтхэгийн баруун урд байрлах Гоа мужаас ламхай нарыг татан авахаар төлөвлөөд байна. Уг нислэгийн дараа зургадугаар сарын 17-нд БНСУ-ын Сөүл хот руу зөвхөн транзит зогчигч авах нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.