| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Халдварын тохиолдол 18-аар нэмэгдэж батлагдсан тохиолдол 179 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол өчигдрийн байдлаар 161 байсан бол өнөөдөр нэмэгдэж 179 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 220 хүнд шинжилгээ хийлээ. Мөн тандалтын зорилгоор 10 хүнд сорьж авч шинжилсэн. 

Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хилээр орж ирсэн жолооч нарт халдвар илрээгүй.  Нийтдээ 369 шинжилгээнээс 18-д нь халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс тавдугаар сарын 28-нд ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн. Халдвар илэрсэн иргэдийн  11 нь оюутан байна.

Ингээд манайд батлагдсан 179 тохиолдол боллоо. Эмчлэгдэж эрүүл болсон 43 бол одоо эмчилгээнд 136 хүн байна. Биеийн байдал хүндэвтэр 15 хүн байгаа бол 8-16 насны таван хүүхэд байна, хоёр жирэмсэн эмэгтэй эмчлэгдэж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

Манайд батлагдсан 179 тохиолдол боллоо. Эмчлэгдэж эрүүл болсон 43 бол одоо эмчилгээнд 136 хүн байна. Биеийн байдал хүндэвтэр 15 хүн байгаа бол 8-16 насны таван хүүхэд байна, хоёр жирэмсэн эмэгтэй эмчлэгдэж байн
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.