| | USD/MNT 0₮

Шүүгч Л.Бямбаа агсны хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг шүүх хурал хойшилжээ

Цагдан хорих ангид хоригдож байх хугацаандаа амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаагийн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг шүүх хурал өчигдөр болох байсан ч хойшилжээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарт /5/ холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 30 -ны 09 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон талаараа ирүүлсэн хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт ирүүлж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан.

Гэтэл уг товлогдсон шүүх хуралдаанд оролцох өмгөөлөгч гадаадаас ирээгүй байгаа, хохирогч С.Төмөрхуяг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт дахин гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны долдугаар сарын 01-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Шүүгч Л.Бямбаа агсны хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг шүүх хурал хойшилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.