| | USD/MNT 0₮

Хоригдож байгаа Г.Загдаа өлсгөлөн зарлаж, гэрээслэл бичжээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа билээ. 

Түүний өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8.30 минутанд товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тэгвэл цагдан хорих нэг сарын хугацаа дууссан байхад үргэлжлүүлэн хоригдсоор байгаа Г.Загдаа өөрийнх нь эрхийг ноцтой зөрчиж байна гэдгээ илэрхийлэн Цагдан хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд өргөдөл бичжээ.

ШШГЕГ-ийн харъяа хорих хаалттай 461-р ангийн тоо бүртгэлийн албанд өргөдөл гаргах учир нь:

Иргэн Г.Загдаа миний бие нь 2020.04.11 нд 461-р хорих ангид хоригдоод нэг сар 14 хонож байна. Энэ хугацаанд иргэн Г.Загдаа миний бие хуулийн байгууллагын зарим нэгэн эрх бүхий албан тушаалтнуудын хуулийг буруу ашиглан миний эрхийг ноцтой зөрчиж байгаатай холбогдуулан өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэе!!!

Тодруулбал: БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөгч ахмад Сод-Эрдэнэ хошууч Алтангэрэл Хяналтын прокурор Гантулгабат хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэсэн 2020.05.18-ны №156-р тогтоолоор 200601796878 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш хэргийн бодит байдлыг тогтоохдоо үндсэн хуулиар тогтоогдсон хүний халдашгүй эрхийн байдалд халдаж, өмгөөлүүлэх, гэм буруутайг урьдчилан тогтоох, мэдээллээр хангуулах, хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахгүй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдаар татаж гэрчүүдэд хууль сануулах үйл ажиллагааг тодорхой ойлгомжтой сануулахгүйгээр илэрхий ойлгомжтой худал мэдүүлгээр хүнийг гүтгэх, хоригдож буй иргэдийн дэргэд хэргийг танилцуулж, хоригдож буй иргэдээр сэтгэлийн дарамж учруулах гэх мэтээр учир шалтгааны улмаас өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Энэ өлсгөлөнгөөс болж миний амь нас, эрүүл мэндээр хохирох аваас энэ шийдвэрийг гаргасан Гантулгабаттай хариуцлага тооцохыг танай байгууллагаар уламжлан эхнэр хүүхэддээ гэрээслэл бичиж үлдээж байна.

461-р ангийн дарга, удирдлагууд, албан хаагч, эмнэлэгийн ажилтнуудад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд ямар ч гомдолгүй. РД:59061915 Г.Загдаа хэмээжээ.

 

Цагдан хорих ангид хоригдож байгаа иргэн Г.Загдаа гэр бүлийнхэндээ хандаж гэрээслэл бичжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (61)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.