| | USD/MNT 0₮

ШҮҮХ: Мөрдөгчийг дарамталсан гэх үндэслэлээр Н.Номтойбаярыг цагдан хорьсон

Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. Тухайлбал, яллагдагч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан.

Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлтэй гэнэ.

ШҮҮХ: Прокурорын хүсэлтийн дагуу Н.Номтойбаярын хилийн хоригийг өөрчилж, цагдан хорихоор болсон
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.