| | USD/MNT 0₮

П.ЭНХБАЯРЫГ СОЛОНГОСТ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙХАД Ц.НЯМДОРЖ С.БААТАРЖАВЫГ ЭРГЭЛТЭЭР ЯВУУЛСАН Ч УДАЛГҮЙ НАС БАРЖЭЭ

Сэтгүүлчдийг тагнасан хэрэгт шалгагдаж буй хүн нь Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бөгөөд дэд сайдаар нь ажиллаж байсан Б.Энхбаяр нэвтрүүлэгт оролцохдоо үүнийг батласан төдийгүй "тухайн ажлыг гардан гүйцэтгэж" байсан “Эрүүгийн цагдаагийн албаны дарга” асан П.Энхбаяр Ц.Нямдорж сайдыг шалгагдаж байх үеэр золгүй явдлаар буюу өвчний улмаас "нас барсан" гэсэн ноцтой үг хэлсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар "Эрүүгийн цагдаагийн алба"-ны дарга асан Хурандаа П.Энхбаярыг Солонгос улсад эрүүл мэндийн шалтгаанаар буюу элгээ эмчлүүлж байх үеэр Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавыг очиж уулзуулсан байдаг. Түүнээс хойш хоёр хоногийн дараа бие нь огцом муудаж сэхээнд орон Монголдоо хүргэгдэж ирээд нас барсан. Энэ явдлыг яаран сандран тагнуулыхан алчихлаа гэж ярьсан.

Мөн хуульч Б.Мэргэний хэлснээр:

Эрүүгийн цагдаагийн газрын хоёр ажилтныг амралтын өдөр дарга нь дуудаад эдгээр сэтгүүлчдийн талаарх мэдээллийг цуглуул гэдэг үүрэг өгсөн.

Хэрэг илэрч "Эрүүгийн цагдаагийн алба"-ны дарга нь яллагдагчаар татагдсан ч удалгүй нас барсан. Харин гэрч байсан хоёр цагдаа яллагдагчаар татагдан ажлаа өгсөн байна. Бүтэн жилийн хугацаанд ганц мэдүүлэг аваад дахиж дуудаагүй Хэдэн сарын дараа ажилд нь эргүүлэн авсан Хэрэг хаагдаагүй гэхдээ ажиллагаа хийгддэггүй хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.