| | USD/MNT 0₮

“Ханталст” компанид газар эзэмших зөвшөөрөл олгосон Б.Саранчимэгээс хариуцлага нэхье

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наран шарлагын газар барина хэмээн “Ханталст” компани 3,3 га талбай газар авсан байжээ.

Гэвч энэ компанийн эзэмшлийн талбай дээрх цүнхээл усанд өчигдөр дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Эдгээр хүүхдүүд харамсалтайгаар амиа алдсан асуудалд  хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Дээрх компанид газар олгосон газар эзэмших зөвшөөрлийг тухайн үед өгч байсан дарга нар хариуцлага хүлээх ёстой.

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг ажлаас нь чөлөөлөөд асуудал шийдэгдчихгүй юм.

Энэ харамсалтай хэрэгт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ч хамааралтай.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралаар ажиллаж байх үед /2015 онд ажлаа хүлээлгэн өгсөн /тус цэцэрлэгт хүрээлэнгийн 3.3 га газрыг ашиглуулах /ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫН ЗАРИМ ХЭСГИЙГ АЖ АХУЙН НЭГЖИД АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ/ байгуулжээ. Гэрээний нөхцөлд наран шарлагын иж бүрэн цогцолбор барихаар тусгаж, газрыг зориулалтын дагуу ашиглах тухай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байгааг харж болно. Түүнчлэн газар ашиглуулагчийн эрх үүрэгт гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаж байгаа эсэхийг Б.Саранчимэг хянах ёстой байв. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ямар нэгэн хэлбэрээр хувийн компаниудад газар олгох, эзэмших зөвшөөрөл олгож болохгүй, энэ нь Газрын тухай хуулийн 35.1.6, Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 27.1, Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6 гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг мэдэгдэв.

Тухайн үед газрын зөвшөөрлийг олгоход шийдвэр гаргах түвшний удирдлагаар Үндэсний хүрээлэнгийн захирлаар одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байв.

Ногоон байгууламжийн газрыг ашиглуулах шийдвэр гаргаагүй бол өсвөр насны хүүхдүүдийн амь нас эрсдэх харамсалтай нөхцөл байдал үүсэх байсан уу. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс ч хариуцлага нэхэх ёстой юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралаар ажиллаж байх үед /2015 онд ажлаа хүлээлгэн өгсөн/ тус цэцэрлэгт хүрээлэнгийн 3.3 га газрыг ашиглуулах /ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫН ЗАРИМ ХЭСГИЙГ АЖ АХУЙН НЭГЖИД АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ/ байгуулжээ. Гэрээний нөхцөлд наран шарлагын иж бүрэн цогцолбор барихаар тусгаж, газрыг зориулалтын дагуу ашиглах тухай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байгааг харж болно. Түүнчлэн газар ашиглуулагчийн эрх үүрэгт гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаж байгаа эсэхийг Б.Саранчимэг хянах ёстой байв.
Улс төр

Сэтгэгдэл (23)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.