| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Нийт 13 хүнд халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1635 иргэн ажиглалтад байна. Шинээр 383 хүн тусгаарлагдсан бол гурван хүн ажиглалтаас гарсан байна. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4343 иргэнд тандалт судалгаа хийжээ. Зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийтдээ 517 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс 504 т нь илрээгүй бол 13 хүнд халдвар илэрлээ. 

ОХУ-аас ирсэн 170 хүнээс эхний шинжилгээ хийсэн илрээгүй ч давтан шинжилгээгээр нэг оюутанд халдвар илэрсэн. Харин өчигдөр Алтанбулагийн боомтоор орж  ирсэн хүмүүсээс 12-т нь халдвар илэрлээ. Тэдний  10 нь оюутан байна. Жаахан хүүхдүүд учраас сэтгэлзүйн хувьд хүндрэлтэй байгаа. Халдвартай иргэдийн ихэнх нь оюутнууд байна. Ингээд Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан нийт тохиолдол 161 болсон бол эмчлэгдсэн 43 байна. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 150 хүн байна. 

Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор орж ирсэн 200 гаруй иргэнийг хотод авчирснаас сэжигтэй 21 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусдыг нь зочид буудалд тусгаарласан байгаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нарт халдвар илрээгүй. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжээ алдахгүй, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг анхааруулж байна " гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Өчигдрийн байдлаар нийт 13 хүнд халдвар илэрч, батлагдсан тоо 161 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.