| | USD/MNT 0₮

ЦЕГ:Тогтоол усанд осолдсон дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд өчигдөр орой дөрвөн хүүхэд тогтоол усанд живж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа.

Тус газар нь “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт цүнхээл ус тогтсон байсан бөгөөд Дэнжийн мянгаас хүүхдүүд тоглох гэж очоод дөрөв нь энджээ. 

Энэхүү харамсалтай хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөв.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд нас барлаа гэх дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 18.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очин ажилласан. Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Ханталст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.

Энэ асуудал дээр ААН, иргэн бүр хаана хаана анхаарах хэрэгтэй. Урин дулааны цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн олон нийтийн сүлжээнд энэ хэргийн талаар янз бүрийн мэдээлэл оруулж дөрвөн хүүхдийн гэр бүлийн байдал зэрэг мэдээллийг оруулж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь ороод дөрвүүлээ амиа алджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.