| | USD/MNT 0₮

ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

ЗТХЯ гэж цадигаа алдсан газар Монголд нэг бий. Болж бүтэхгүй бүхэн тус газартай холбоотой. Нийгэмд хамгийн их хохирол учруулдаг нь цагаан захтнууд. АТГ-аас гаргасан тайлан мэдээнд 2019 онд авлигын гэмт хэргийн улмаас 12.1 гаруй их наяд төгрөгийн хохирол учирсан хэмээн дурдаж буй. Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30.6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Тэднээс болж Монгол Улсын хөгжим хойшоо алхам алхмаар ухарсаар байна. Баригдах ёстой эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд баригдахгүй, царцсан барилгуудын тоо нэмэгдсээр. Зам, байгууламжууд ч хугацаандаа ашиглалтад орохгүй байсаар эрдэнэт хүний амь эрсэдсээр байна.

Хөгжлийн банкны хөрөнгөөр Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн авто зам тавих хөрөнгөөс ЗТХЯ-ны  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нууц компаниараа дамжуулан завшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн ч шүүх толгойг нь илсэн. Хамгийн сүүлийн үеийн бодит баримт гэвэл Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж эхэлсэн, өнгөрсөн намар ашиглалтад оруулна хэмээн сайд, дарга нар сүртэй нь аргагүй мэдэгдэж, ажил эхлэх ёслолын туузыг нь хайчилж байсан авто зам. Төвлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй нь Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны авлигач түшмэлүүдийн халаасаа түнтийлгэх гэсэн эрх ашигтай нь салшгүй холбоотой. Гэвч тус яамныхны хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг албан тушаалтнуудыг Монгол хууль дийлэхгүй байсаар байна. Хэдхэн жишээ дурдъя.

Түүнчлэн дээр дурдсан замыг барьж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагаас хахууль авсан хэрэгт холбогдон олны анхааралд өртөөд байсан ЗТХЯ-ны  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг авлига авч байгаа нь баримтаар нотлогдоогүй гэх шалтгаанаар шүүхээр ч оруулалгүй “цагаатгасан”.

Дараа нь, ЗТХЯ-нд хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдал байнга гардгийн өөр нэг жишээ бол салбарынх нь сайд асан Д.Ганбат болон тус яамны  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэрэг. Х.Оргил-Эрдэнийн удирдах дээд албан тушаалтан  болох Д.Доржхандыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн бид өмнө нь мэдээлсэн.

Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан түүнийг сайдынх нь хамт шалгаж, улмаар цагдан хорихоор шүүхэд хандсан ч мөн л Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргасан юм. Энэ хэрэгт дээрх “Ялгуусан” компанийн захирлыг хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. 2019 оны ес, аравдугаар сард шалгаж эхэлсэн энэ хэргийг АТГ-аас арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн билээ. Гэвч прокурор нь хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад хэргийн бүрдэл дутуу гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн цоорхойтой заалттай холбоотойгоор ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болж буцаасан гэнэ.

Энэ бүх хэрэг “сахал” хочит ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнийн үед үйлдэгдэж байж. Гэхдээ үүнийхээ төлөөсөнд тэрбээр хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй. Учир нь тэрбээр өөрөө ЖДҮ-гээс зээл авсан гэх хэрэгт нэр холбогдож байсан нэгэн. Тухайлбал, Чацаргана төслөөр түүнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 12,8 тэрбум төгрөг авсан гэх яриа гарч байсан.

Тэгвэл бид түүний хөрөнгө орлогын тайланг харахад салбарын сайдаар ажиллаж байх хугацаандаа  танилцуулж байна.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн гишүүдийн орлого 2016-2017 онд 24.4 дахин өсчээ. Тодруулбал, гэр бүлийн гишүүдийн орлого 2015 онд 37.8 сая төгрөг байсан бол 2016 онд 185 сая, 2017 онд 923 сая төгрөг болон огцом өсчээ.

Түүнчлэн 1 тэрбум 186 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг гэр, хоёр авто гражтай. Мөн 215 сая төгрөгийн үнэ бүхий Land Cruiser-200, Lexus-GX460 маркийн хоёр автомашинтай, 188 сая төгрөгийн малтай, 263 сая төгрөгөөр үнэлэгдэх 2100м2, 2855м2, 4000м2 гурван газартай юм байна.

Мөн 209 сая төгрөгийн үнэт эдлэл, 157.7 сая төгрөгийн хадгаламжтай нэгэн. Одоогоор “Наян Тус” ХХК-ийн 60  хувийг эзэмшдэг.

ЗТХЯ гэж цадигаа алдсан газар Монголд нэг бий. Болж бүтэхгүй бүхэн тус газартай холбоотой. Нийгэмд хамгийн их хохирол учруулдаг нь цагаан захтнууд. АТГ-аас гаргасан тайлан мэдээнд 2019 онд авлигын гэмт хэргийн улмаас 12.1 гаруй их наяд төгрөгийн хохирол учирсан хэмээн дурдаж буй. Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30.6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Тэднээс болж Монгол Улсын хөгжим хойшоо алхам алхмаар ухарсаар байна. Баригдах ёстой эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд баригдахгүй, царцсан барилгуудын тоо нэмэгдсээр. Зам, байгууламжууд ч хугацаандаа ашиглалтад орохгүй байсаар эрдэнэт хүний амь эрсэдсээр байна.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.